Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа. Уулзалтад НАЖГ-ын дарга Д.Батсүх болон холбогдох алба хаагчид байлцсан юм. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Орлогч З.Төмөртөмөө ”Монгол Улс болон БНСУ нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд нэгнээ харилцан дэмжиж ирсэн. Иж бүрийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл хүмүүнлэгийн салбар … Continue reading Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно